BEDDING

CHESS NIGHT

Энэхүү иж бүрдэл нь таны арьс болоод биенд маш таатай мэдрэгдэж таныг сайхан амрахад туслах болно. Эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг хэн болгонд энэхүү шоон хээт иж бүрдэл нь таалагдах нь гарцаагүй бөгөөд шаргал өнгө нь хүнд илүү намуун зөөлөн, тайван байдлыг илэрхийлж халуун, дулаан уур амьсгалыг таны унтлагын өрөөнд бэлэглэнэ.

BEIGE PINK

Ягаахан, шаргалхан 2 өнгөний зөөлөн хослол нь танд цаанаасаа л тайван, амгалан байдлыг бий болгож таныг амраах горимд шууд шилжүүлнэ. Хамгийн сэтгэл хөдөлгөм ялдамхан өнгө бол яахын аргагүй ягаан өнгө бөгөөд энэ нь мөн тайвшруулан нойрсуулах ид шидтэй гэж судлаачид үздэг байна. Тиймээс танд заавал байх нэгэн цагаан хэрэглэлийн загвар юм.

WHITE LINE

Эрээн мяраан алагласан өнгөнд дургүй ч бас дан цулгуй өнгийг төдийлөн бас ойшоодоггүй хүнд тохирох энэхүү цагаан дээр шаргал, хөх 2 өнгийн судалтай ретро маягийг мэдрүүлэх иж бүрдлийг танд санал болгож байна.

GRAY DARK

Саарал өнгө нь хүний нүдийг бага ядраах, ядаргааг тайлах өнгөнд тооцогддог бөгөөд орчин үеийн минималист хэв шинжийг илүүтэйгээр мэдрэх шиг болно.” Мөн таны унтлагын өрөөний тавилга, хөшиг бүгдтэй нь сайхан зохицох болно.

MATCHA

Нарийн судалтай энэхүү ногоон өнгө нь цэвэр цэнгэгийн охь булаг лугаа адил танд ч мөн адил цэвэр цэнгэг агаарт ногоон цайны тааламжит үнэр, амтыг санагдуулах мэт тайван унтаж амрахад таныг бэлдэж өгөх болно.

BEIGE DARK

Саарал өнгө нь хүний нүдийг бага ядраах, ядаргааг тайлах өнгөнд тооцогддог бөгөөд орчин үеийн минималист хэв шинжийг илүүтэйгээр мэдрэх шиг болно. Дотор шаргал өнгө нь харин дулаан уур амьсгалыг танд авчирна.

PINK LINE

Орчин үеийн хэв шинжийг агуулсан энэхүү ягаан цагаан бор өнгөний зохицол танд бас нэгэн сайхан адал явдалт ном эхлүүлэх гэж буй мэдрэмж өгнө гэж найдаж байна. Биед таатай зөөлөн байхаас гадна алжаал тайлах өнгөний хослол учир таныг тайвшруулан амраах боломжийг бүрдүүлжээ. Та сайхан амраарай.

PINK DARK

Хар бараан өнгөнд дуртай хэн бүхэнд зориуллаа. Гэхдээ цагаан хэрэглэл учир бас зөөлхөн ягаан өнгөтэй хослуулж урласан тансаг иж бүрдэл. Ягаан өнгө нь хүнийг тайвшруулан нойрсуулан сайхан амраах ид шидтэй гэж үздэг учир ийн хослуулжээ. Харин саарал бол хүний нүдийг амраадаг өнгөнд ордог учраас та энэхүү иж бүрдлийг хэрэглэснээр унтлагын өрөөндөө гарцаагүй сайхан амрах нь ээ.

ALOE GREEN

Оюу ногоон өнгө нь харахад л тийм нэг дундад зууны үеийн язгууртан мэт мэдрэмжийг танд төрүүлэхээс гадна эко, сэтгэлд таатай эерэг нөлөөг үзүүлнэ. Хүчирхэг үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог ногоон өнгө нь мөн хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увидастай. Тиймээс таны унтлагын өрөөг байгальд буй мэт мэдрэмж өгөхөөс гадна танд тайван байдлыг бий болгож өгнө.

BEIGE NIGHT

Эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг хэн болгонд энэхүү шоон хээт иж бүрдэл нь таалагдах нь гарцаагүй бөгөөд шаргал өнгө нь хүнд илүү намуун зөөлөн, тайван байдлыг илэрхийлж халуун, дулаан уур амьсгалыг бий болгож аз жаргалыг танд мэдрүүлэх болно.

GRAY PINK

Саарал өнгө нь юутай ч зохицдогийг та эндээс харж болно. Магадгүй эхнэр та ягаан өнгийн унтлагын иж бүрдэлд унтахыг хүсэхэд нөхөрт тань таалагдахгүй бол энэхүү иж бол бүрдлийг шууд сонгоорой. Нөхөр тань лав сэтгэл хангалуун байх болно гэж найдаж байна. Мөн саарал өнгө нь хүний нүдийг тайвшруулж өгдөг өнгөнд тооцогддог бөгөөд ягаан өнгөтэй хосолсноор дулаахан тайван байдлыг мэдрүүлэн бат бөх, сайхан амрахад туслах болно.

PINK NIGHT

Ягаан шоон хээт Эмх цэгцтэй ажил хэрэгч ч уян налархай зан чанартай эмэгтэй хүн бүрийн магадгүй сонгох иж бүрдэл юм. Мэдээж ягаан өнгө нь хамгийн сэтгэл хөдөлгөм өнгө бөгөөд тайван, дулаан уур амьсгалыг таны унтлагын өрөөнд бүрдүүлж тайвшруулан сайхан амраах ид шидтэй юм. Ягаан өнгөөр гэнэн энхрий хийгээд дүрсгүй байдлыг илэрхийлж байгаа ч шоон хээтэй хосолсноор эмх цэгцтэй, ихэмсэг зан чанартай эмэгтэй таныг төгс илэрхийлэх иж бүрдэл юм.