“Jersey” буюу жэрси даавуу гэж юу вэ? Нэмэлт хольцтой юм биш биийз!

Уламжлалт хөвөн даавуунд уян хатан чанар байдаггүй ч орчин үеийн даавуу нэхэх технологи шинэчлэгдсэнээр хөвөн даавууг аль нэг синтетик утастай холилгүй 100% хөвөнгөөр нь бага зэргийн суналттай даавуу бүтээх боломжтой болгосон билээ. Гэхдээ зах зээлийн өрсөлдөөний дагуу илүү хямд үнээр бүтээхийн тулд “jersey” шошготой даавуунуудын ихэнх нь спандекс, синтетик хольц агуулсан байдаг.


 Харин бид органик цэвэр хөвөн даавуун бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн зорилготой жентлрүүм брэндийн чанар, амлалтаасаа ухраагүйг мэдэгдье. Урт хугацаанд хичээнгүйлэн судалж, ялгааг нь нарийн туршсаны эцэст цэвэр хөвөн даавуун жерси даавуугаар бид бүтээгдэхүүний нэр төрлөө нэмж чадсан билээ. Тиймээс энэхүү жерси даавуу нь хөлөргөж, халууцуулахгүй, хурдан хатдаг гэх мэт цэвэр хөвөнгийн онцлог чанаруудыг мэдээж агуулсан. Нэмэлтээр илүү хөвсгөр зузаан, суналттай болсноос гадна даргар хатуу бус маш зөөлхөн болсон байгаа.


 Яагаад жерси хэмээн нэрлэсний учир нь далайд ихэнх цагаа өнгөрүүлдэг загасчид, усан онгоц дээрх ажилчдад ноосон цамц нэхэх зорилгоор тус даавууны нэхээсийг анх ашигласантай холбоотой ажээ. Иймд тус нэхмэлийн технологийг цамц нэхэхэд ашиглаж байсан тул ийн нэрлэгджээ.


Энэхүү шинэ төрлийн нэхээс нь маш амжилттай болсон тул илүү боловсронгуй болгож хөгжүүлсээр өдгөө хүүхдийн боди хувцас, зарим үнэтэй футболка, цамцны брэндүүд ашиглах болов.


 Жентлрүүмийн зүгээс санал болгож буй жерси загвар урьд өмнөх загваруудаас ч илүү таныг гайхшруулна гэдэгт бид итгэж байна.