"Угаасан" даавууны онцлог

Гарчиг хараад “угаасан” даавууны тухай танд төсөөлөл буухгүй байж мэднэ. Иймд бид зөрүүтэй ойлголтыг жигдрүүлэхээр мэдээлэл бэлтгэлээ. Юун тэргүүнд “угаасан” гэж тодотгож байгаа даавуу цэвэр хөвөн даавуу бөгөөд эдэлгээг нь уртасгахын тулд үйлдвэрийн нэмэлт дамжлагаар боловсруулсан онцлогтой даавуу билээ. ( Бид өмнө нь зөвхөн washed cotton буюу угаасан даавуу худалдаалдаг байсан бол энэ жилээс эхлэн Longstaple cotton, jersey зэрэг төрөл нэмсэн ) 

 “Угаасан” хөвөн даавуу нь 100% органик гаралтай бөгөөд аливаа синтетик бүрэлдэхүүн хэсгүүдийг ширхэглэгээс нь бүрэн арилгаж ферментээр урьдчилж угаасан даавууг хэлдэг. Ингэснээр даавууны гадаргуу жигдэрч, бүтэц нь илүү хөнгөн, зөөлөн болдог. Мөн өнгөө удаан хадгалахын зэрэгцээ үрчлээст тэсвэртэй, эдэлгээ удаан болдгоороо онцлогтой.

Давуу талууд:

  • Зөөлөн текстур
  • Хэлбэрээ хадгалдаг буюу үрчлээст тэсвэртэй
  • 100% органик, нэмэлт орцгүй
  • Байгалийн “hypoallergenic” буюу харшил төрүүлэгчгүй
  • Илүү хөнгөн, агаар нэвтрүүлэх өндөр чанартай
  • Угаалт арчилгаанд бат бөх гэх мэт.

Арчилгаа:

  • Хэт өндөр температуртай усаар угаахаас зайлсхийх
  • Угаалгын машинаар угаах үед зөөлөн горимд шилжүүлэх
  • Өнгө алдахаас сэргийлж цайруулагч хэрэглэхгүй байх
  • Өндөр температураар хатаахаас татгалзах
  • Хэрэглээнээс шалтгаалж 2 долоо хоногоос хэтрүүлэлгүй угааж арчлах

Мэдээж хөвөн даавуун сонголт дундаас хамгийн удаан эдэлгээтэй, өнгөө хадгалдаг, хэлбэрээ алддаггүй төрөл бол “угаасан” даавуу юм. Тиймээс бид танд хэрэглээндээ нийцүүлэн цэвэр хөвөн даавууны төрлүүдээс сонгох өргөн боломжийг санал болгож байна. Бусад даавууны мэдээллийг дараагийн мэдээллээс олж уншаарай.