Урт ширхэглэгтэй хөвөн гэж юу вэ?

Хөвөнгийн ширхэглэгийг нэг наст бутлаг ургамлаас гаргаж авдаг. Цэцгийн дэлбээ нь хайрцаг буюу голын үр нь нарийн үсэн хэлбэрт хөвөнгийн ширхэглэгээр бүрхсэн байдаг. Ширхэглэгийн урт, богиноос хамаарч хөвөнгийн чанар, үнэ тодорхойлогддог. Харин урт ширхэглэгт хөвөнгийн төрөл нь даавуун эдлэлийн ХААН юм. Учир нь энгийн хөвөнгөөс ус шингээх чанар өндөр бөгөөд маш торгомсог, угаах тусам зөөлөрдөг, утасны ширхэглэгт залгаас бага ордог учир элэгдэлд тэсвэртэй, эдэлгээ урттай гэх мэт давуу талтай.

Урт ширхэглэгт хөвөнгийн утас тус бүр нь 1.5 инч буюу дунджаар 3.8-4.4 см урттай байдаг.

 

Ширхэглэг гэж юу вэ?

Утас бэлтгэхэд зориулагдсан бат бөх уян зөөлөн үсэнцэрийг ширхэглэг гэнэ. Ширхэглэгийг гарган авч байгаа аргаас нь хамаарч олон төрөлд хуваан ангилдаг. Нийлэг химийн аргаар ч ширхэглэгийг гарган авч болдог. Гэхдээ энэ удаа бид зөвхөн хөвөнгийн ургамлаас гарган авдаг, тэр дундаа урт ширхэглэгтэй хөвөнгийн тухай ярьж байгаа гэдгийг анхаараарай.


Урт ширхэглэгт хөвөнгийн онцлог давуу тал:

  • Богино ширхэглэгтэй хөвөн даавууны утас нь барзгар хатуу текстайл үүсгэдэг учир индүүдэхэд төвөгтэй. Харин урт ширхэглэгт хөвөн даавууны утсанд залгаас бага тул бараг л индүүдэх шаардлагагүй ба үрчийлт бага үүсгэдэг.
  • Урт ширхэглэгт хөвөн даавууны гадаргуу нь торгомсог, гөлгөр, бага зэргийн гялалзсан харагддаг.
  • Давууны нэхээст орсон урт ширхэглэг нь залгаас багатай учраас элэгдэлд тэсвэртэй.
  • Үнэрт тэсвэртэй.
  • Агаар нэвтрүүлэх, ус шингээх чанар энгийн богино ширхэглэгт хөвөнгөөс илүү байдаг.
  • Урт ширхэглэгт хөвөнгөөр хийсэн ор дэрний даавууг 7-10 хоног тутам бүлээн усанд зөөлөн аргаар цэвэрлэхэд л хангалттай сайн арчилгаа болдог.
  • Урт ширхэглэгт хөвөнгийн утас нарийн чанга эрчлээстэй болохоор илүү нимгэн, тансаг даавуу болдог.

Хөвөнгийн тухай таны зайлшгүй мэдэх ёстой баримтууд:

Нэг ширхэг хөвөнгийн булцуунд ойролцоогоор 250 мянга гаруй утас агуулагддаг.

Урт ширхэглэгт хөвөн ургуулахад хүний хөдөлмөр, зардал их шаарддаг. Дэлхийн нийт хөвөн тариалалтын ердөө 3 хувийг урт ширхэглэгт хөвөн эзэлдэг. Иймд урт ширхэглэгт хөвөн даавууны өртөг төдий чинээ өндөр, олдоц ховор юм.

Богино ширхэглэгтэй хөвөн даавуу нийтлэг байдаг ба даргар гадаргуутай, үрчийлт хурдан үүсдэг. Мөн богино эрчлээстэй тул хурдан тасарч, урагддаг сул талтай.